Ас

Уран бичээч Батбаяр

Батбаяр

Эх хуудас Монгол уран бичлэг “AC” студи   Галерей Үйлчилгээ

 

Уран бичээч Батбаяр

 

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, судлаач, уран бичээч, уран зургийн багш 
Жалайр Довдонгийн Батбаяр
 

  • 1959-04-02 –нд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1975-1979 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Чимэглэгч, зураач мэргэжилтэй.

  • 1979-1981 онд үйлдвэрт зохион бүтээгч, мастер багш

  • 1981-1987 онд УБ хотын урчуудын салбарт зураач

  • 1987-1994 онд Монголын Хүүхдийн Ордонд уран зургийн дугуйлангийн багш

  • 1994-1996 онд Улсын Их дээд сургууль, хувийн их дээд сургуулиудад багш

  • 1997-оноос өнөөг хүртэл Монголын Хүүхдийн Ордонд уран зургийн дугуйлангийн багшаар ажиллаж байна. Монгол уран бичлэгийн урлангийн сургалт явуулдаг.

  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч цол, тэмдэгээр тус тус шагнагдсан. 

Жалайр Довдонгийн Батбаярын уран бичлэгийн үзэсгэлэнгүүд

1991-08-16

“Нэгэн дусал бэхээр” Монгол уран бичлэгийн анхны үзэсгэлэн, “Монгол номын гайхамшиг” үзэсгэлэнтэй хамтран үзэсгэлэнгийн төв танхимд

1992-05-20

“Алтан аргамжаа” цуврал 22 бүтээлийн үзэсгэлэн /Монголын  нууц товчоон – эртний бүтээлээс сэдэвлэсэн/, Чингис судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын үеэр улсын төв номын санд

1992-08-11

“Хоёр дусал бэхээр үзэсгэлэн”. Олон улсын монголч эрдэмтдийн YI их хурлын үеэр улсын төв номын сангийн салбарт

1993-04-26

“Гурван дусал бэхээр” үзэсгэлэн. Японы Киото хотын Харада Кампогийн уран бичлэгийн ордонд

1993-09-20

“Уран бичихүйн увдис” үзэсгэлэн. Уран бичлэгийн анхны баярт зориулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музейд

1994-11-18

“Тэнгэр тэтгэсэн бичиг” үзэсгэлэн. “Академич Ринчен дуун хөрвүүлэгч” эрдэм шинжилгээний хурлын үеэр Энхтайван найрамдлын ордонд

1996-10-01

“Агула” Монгол уран бичлэгийн анхны сургалт “Гэсэр” сүмд

1997-05-30

“Бийр бэхсийн цэнгэл” үзэсгэлэн. Бичгийн нэрт эрдэмтэн Инжаннашийн 160 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр Чингис зочид буудалд

1997-08-10

“Хос жигүүртэн” үзэсгэлэн. Олон улсын Монгоч эрдэмтдийн YII их хурлын үеэр Чингис зочид буудалд

1998-06-02

“Монгол уран бичлэг” , “АС” каллиграф төвийн анхны үзэсгэлэн Монгол номын үндэсний яармагийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын санд

1998-10-30

“Бийрийн уран бичлэг” үзэсгэлэн. Шавь нарын хамт Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны номын санд

2000-04-01

“Монгол уран бичлэгийн түүх” номын тэргүүн дэвтэр

2001-09-21

“Монгол уран бичлэгийн түүх” анхны номын хурим. Уран бичлэгийн үзэсгэлэн. Чингис зочид буудалд

2003-11-02

“Монгол уран бичлэг”  үзэсгэлэн. Японы Танушимару хотын баярт

2003-12-18

“Эртний сүр өвгөдийн гэрээслэл” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн. Монголын уран зургийн галерейд

2004-05-02

“Монгол бичиг” Чингис хааны илгээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойд зориулсан уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

2004-06-05

“Хавар” монгол уран бичлэгийн анхны галерейг “Чингис хаан” зочид буудалд

 

 

 

Зургийн цомог
Зургийг томруулж харах Японы Киото хотноо гаргасан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр  Японы алдарт уран бичээч Харада Кампогийн хамт. 
1993-04-30
Зургийг томруулж харах

Өвөр Монголын уран бичлэгийн нийгэмлэгийн гишүүн, ахмад уран бичээч Сэнгийн Сүртийн хамт. Улаанбаатар хот. 1990-06-30

Зургийг томруулж харах Монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн үеэр Италийн уран бичээч Брумо Грипарийн хамт. Улаанбаатар хот. 2004-07-05   Зургийг томруулж харах

Японы уран бичээч Кимико Монгол уран бичлэг сурч байгаа нь. 
Улаанбаатар хот. 2003-03-06

Зургийг томруулж харах “Бийрийн уран бичлэг” үзэсгэлэн. Шавь нарын хамт Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны номын санд  
1998-10-30  
Зургийг томруулж харах

“Хавар” монгол уран бичлэгийн анхны галерейг “Чингис хаан” зочид буудалд
2004-06-05  

Зургийг томруулж харах “Бийрийн уран бичлэг” үзэсгэлэн. Шавь нарын хамт Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны номын санд  
1998-10-30  
Зургийг томруулж харах “Монгол уран бичлэгийн түүх” анхны номын хурим. Уран бичлэгийн үзэсгэлэн. Чингис зочид буудалд  
2001-09-21 
Зургийг томруулж харах “Эртний сүр өвгөдийн гэрээслэл” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн. Монголын уран зургийн галерейд  
2003-12-18  
Зургийг томруулж харах “Монгол уран бичлэг” , “АС” каллиграф төвийн анхны үзэсгэлэн Монгол номын үндэсний яармагийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын санд  
1998-06-02  
Зургийг томруулж харах “Гурван дусал бэхээр” үзэсгэлэн. Японы Киото хотын Харада Кампогийн уран бичлэгийн ордонд  
1993-04-26
Зургийг томруулж харах “Гурван дусал бэхээр” үзэсгэлэн. Японы Киото хотын Харада Кампогийн уран бичлэгийн ордонд  
1993-04-26
Эх хуудас Монгол уран бичлэг “АС”студи   Галерей Үйлчилгээ